“iPad 2”-ийг зочид буудалд ашиглаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“iPad 2”-ийг зочид буудалд ашиглаж эхэллээ

Олон улсын “InterContinental” зочид буудлын сүлжээнүүд үйлчлүүлэгчид болон ажилчид, албан хаагчидтайгаа видео хурлаар дамжуулан холбогдох боломжтой боллоо. InterContinental-ийн сүлжээнүүд Apple-ийн “FaceTime” видео хурлын үйлчилгээг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, зочид буудалд байрласан болон ирэхээр захиалга өгсөн зочидтой шинэ арга замаар харилцах боломжийг нээжээ.

Одоогийн байдлаар нийт есөн сүлжээ зочид буудлууд өөрсдийн ажилчдад видео хурал хийх чадамжтай iPad 2 планшетийг олгосон бөгөөд амрагчдыг ирэхээс өмнө видео дуудлагаар асуусан асуулт болон хэрэгтэй зөвлөмжүүдийг өгч байхыг үүрэг болгожээ. iPad-ийг ашиглах тухай InterContinental-ийн гаргасан санаачлагыг “Starwood” сүлжээ зочид буудал ч алдалгүй хэрэгжүүлж магадгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж