Сурагггүй болсон охидуудыг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Сурагггүй болсон охидуудыг олжээ

Өвөрхангай аймагт энэ сарын 8-нд хоёр охин алга болж, одоог хүртэл сураггүй байна гэх мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга  Д.Тогтохсүрэнгээс тодруулаа.

-Танай аймагт өнгрөсөн долоо хоногт охидууд алга байна гэх юм. Энэ талаар?

-Одоо алга болсон хүүхэд нэг ч байхгүй. Мартын үеэр хоёр охин алга боллоо гэсэн эцэг эхчүүдийн мэдээллийн мөрөөр аймгийн цагдаа, онцгой байдал, орон нутгийн удирдлага гээд аймаг даяар эрэн хайж байсан. Гэтэл нөгөө хоёр охин ар гэртээ хэлэлгүй Улаанбаатар хотод гурав хоног баяр тэмдэглэж яваад ирсэн байна.

-Гэхдээ алга болсон охидуудын эцэг эхээс мэдээлэл авах гэхээр цагдаагийн байгууллагаас ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн байна?

-Алга болсон охидуудыг аймагтаа ирсэн даруйд ямар шалтгаанаар явсан эсэхийг шалгахад найзуудтайгаа шоудсан гэж мэдүүлэг өгч, аав ээждээ ингэж явснаа мэдүүлэхгүй байхыг цагдаа нараас хүсч байгаа гэнэ. Харин ээж аавдаа ийм өнгийн машинтай тийм зүсний ах намайг хүчээр авч явсан гэж худлаа хэлээд байгаа юм гэсэн. Сүүлийн үед хүүхдүүдийн ааш авир их хэцүү болсон талаар ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагууд хэлж байгаа. Энэ бүхнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа болохоор өөр мэдээлэл өгөх боломж алга.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж