АНУ-ын Элчин Дамаскаас гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин Дамаскаас гарлаа

Тус орны үймээн газар авч байгаагаас АНУ Сири дэх Элчин сайдын яамаа хааж байна. Даваа гаригийн орой гэхэд Элчингийн бүх ажилтнууд Элчин сайд Роберт Форд  (Robert Ford) Дамаскаас эх орондоо буцсан байна.

“Энэ дэглэм эгзэгтэй үед ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж чадахгүй болсон учраас бид бусад орнуудын дипломатууд шиг Сирийн Засгийн газарт түршүүрээ илэрхийлсэн” гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд (Victoria Nuland) мэдэгдсэн байна. Форд өөрийн албан тушаалаа орхиогүй одоо Вашингтоноос үйл ажиллагаагаа явуулна. Тэрээр “Сирийн сөрөг хүчинтэй холбоотой байх чиглэлээр” ажиллах гэнэ. Энэ үеэр Их Британи өөрийн Элчин сайдаа Дамаскаас эргүүлэн татжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж