Оксана Мел Гибсоноос заргаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Оксана Мел Гибсоноос заргаа авлаа

Тэдний адал явдал Холливудын үлгэрийг санагдуулахаар. Саранск хотын
энгийн нэг төгөлдөр хуурч бүсгүй “Харанхуйн хаяанд” киноны хөгжмийг
бичиж байхдаа зураг авалтын тал­байд Мел Гиб­сонтай учрав. Су­пер од
хайрын их шуур­ганд автлаа. Тэрээр 27 жил ха­нил­сан  эхнэрээ ор­хиод
Оксанатай амьд­рахаар ирэв. Орос бүс­гүй охиныг нь төрүүллээ. Аз жар­гал
нь удаан үргэлжилсэнгүй. Тэгээд зодоон хэрүүл эхлэв. Оксана түүнийг
диктофонд бичээд бичлэгээ гарган тавилаа. “Банзал хүүхэн, би чамайг
алаад цэцэрлэгт булна, мэдэв үү ?!” гэсэн одын амлалт тэнд бичигдсэн
байлаа. Хагас жил үргэлжилсэн шүүх ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхний
үр дүнгээ гаргалаа. Мел Гибсон шүүхтэй зөвшилцөөд орос бүсгүйг зодож
байснаа хүлээснээр дөрвөн жилийн тэнсэн авчээ. Мөн тэрээр Оксанад 300
мянган долларын нөхвөр төлөх болсон гэнэ. Дээр нь долоо хоног нийгмийн
тустай хөдөлмөр хийж, охиноо асрах боллоо. Гэр бүлийн хүчирхийллийн
эсрэг тусгай сургалтад Мел заавал хамрагдах болжээ.  Энэ бол зөвхөн
эхлэл нь. Удалгүй охиныг асрах талаар Григорьевагийн гомдлын дагуух шүүх
хурал эхэлнэ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж