Лонгориа сагсчин нөхрөө үгүйлдэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Лонгориа сагсчин нөхрөө үгүйлдэг үү?

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Эва Лонгориа сагсан бөмбөгийн од
Тони Паркертай гэрлээд нэлээдгүй хугацааны дараа хоёр тийш болсон билээ.
“Яахаас ч буцахгүй эзэгтэй” цувралын од бүсгүй салалтынхаа талаар
“Аллюр” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн
байна. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Сан Антонио Сперс”-ийн тоглогч
нөхрийгөө “Намайг маш ихээр гомдоож байсан. Би жүжиглэж амьдрахыг
хүсээгүй учраас салсан” гэжээ. Лонгориагийн хувьд өнөөдөр 36 нас хүрч
байгаа юм. Тэрбээр Паркераас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салсан.
Хосууд 2007 оны долдугаар сард албан ёсоор гэрлэж байсныг сануулах нь
зөв байх.

Нөхрийнхөө тоглолтыг үзэх гэж чөлөөт цагаа зориулдаг
байсан Эва одоо тэр цаг хугацааг өөр зүйлд зарцуулахыг хичээж байгаагаа ч
нуугаагүй байна. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн амьдралд тохиолддог хэцүү
цаг мөч эргээд тэдэнд тус болдог гэжээ.

“Хүний амьдралд олон хүн
гарч ирдэг. Харин тэднээс хүний сайн, муу аль алиныг нь  мэдрээд
ирэхээр “Гайхамшигтай, ухаалаг, сонирхолтой” эмэгтэй хүн бий болно шүү
дээ”…Ярилцлагын энэ хэсгээс харахад Эва Лонгориа салалтдаа тэгтлээ их
санаа зовохгүй байгаа бололтой.

Экс эхнэр нь хэвлэлд ийм
ярилцлага өгч байгаа бол харин түүний хайртай залуу байсан Тони Паркер
юу бодож байгаа бол… Ний нуугүй хэлэхэд, сагсан бөмбөгийн од тоглогч
маань эхнэрээсээ салснаасаа хойш харин ч од мэт гялалзаж, хуучны сайн
тоглолтоо гаргаж эхлээд байгаа. Түүний хүчин зүтгэдэг “Сан Антонио
Сперс” одоогоор лигийг тэргүүлж байгаа нь Тони Паркерын тоглолттой шууд
холбоотой юм.

Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж