Нөөцөлсөн буудайгаа яах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Нөөцөлсөн буудайгаа яах вэ?

Монгол
Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн яамнаас
санаачилан зо­хион байгуулсан “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
салба­рын удирдах ажилтны” улсын зөв­лөлгөөн өчигдөр Төрийн ордонд
бол­лоо. Тус яамнаас жил бүр энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулдаг.
Ин­­гэхдээ энэ салбарт өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх оныхоо
төлөвлөгөөг батлах зорил­гоор зохион явуулж ирсэн. Энэ жи­лийн
зөвлөлгөөн “Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн улсын зөвлөлгөөн”, “Монголд
үйлдвэрлэв-2012 үндэс­ний үйлдвэржилт” үзэсгэлэн, ху­дал­даа гэсэн цогц
арга хэмжээг цуг явуулж буйгаараа онцлог аж. Удир­дах ажилтны энэ
удаагийн зөвлөлгөөнд яам, холбогдох агентлаг, сургалт эрдэм шинжилгээний
болон сал­ба­рын төрийн бус байгууллагын төлөө­лөл нийт 200 гаруй, орон
нутгаас ирсэн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр ХХААХҮ-ийн
сайд Т.Бадамжунай, дэд сайд Ж.Сауле болон салбарын ихэнх удир­дах
ажилтнууд хүрэлцэн ирж, өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарт хийж,
бүтээсэн ажлаа тайлагнав.

Т.Бадамжунай: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ  2011 ОНД 977 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

Манай
улс 2011 онд газар тариа­лангийн салбарт ололт амжилтаар дүү­рэн жил
болж өнгөрснийг салбарын сайд илтгэлдээ онцоллоо. Зах зээлийн нийгэмтэй
золгосноос хойш сүүлийн 20 жилд аваагүй их ургацаа энэ жил хураан авсан.
Тухайлбал, 448.1 мянган тонн үр, тариа, 199.2 мянган тонн төмс, 105.2
мянган тонн хүнсний ногоо, 1.2 сая тонн байгалийн хадлан авчээ. Мөн мал
аж ахуйн салбарт ч гэсэн ахиц дэвшил гарсан гэнэ. Тэрбээр илтгэлийнхээ
эхэнд “Энэ удаагийн зөвлөлгөөн хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн
хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойлох үед болж
буйгаараа нэн онцлог юм.  Манай салбарт өнгөрсөн онд улсын төсвөөс
234.8, Засгийн газрын бонд арилжаалсан санхүүжилтээс 300, БНХАУ-ын
хөнгөлөлттэй зээлээс 320, гадаадын бусад зээл тусламжаас 122.7 тэрбум
төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн нь үйлдвэрийн өсөлтийг хан­гах,
хөдөлмөр эрхлэлтийг сайж­руу­лахад томоохон дэмжлэг боллоо” хэмээсэн.
Түүнчлэн Монгол улсын эдийн засаг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр
ажлын байрны орон тоо ч тэр хэмжээгээр ихсэж байгаа. 2011 онд улсын
хэмжээнд 72 мянган ажлын байрыг шинээр бий болгосон гэсэн статистик тоо
байдаг. Харин үүний 42 хувь буюу 30 мянга 566 хүн хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн салбарт ажилтай болсон нь манай улсын хөдөө аж ахуйн
салбар эдийн засгийн бас нэгэн тулгуур болж буйг харуулж байгаа юм.

Зөвлөгөөний
үеэр төлөөлөгчид илтгэл тавьсан удирдлагуудад хөдөө аж ахуйн салбарт
тулгамдаж буй асуудлуудын талаар нэлээд асуулт тавьсан.

Өвөрхангай аймгаас ирсэн н.Чинбат :

-Сүүлийн
жилүүдэд зуд зурхан ихсэж мал ихээр үхэх боллоо. Үүний уршгаар бэлчээр
үхсэн малын сэг зэмээр дүүрч байна. Гэтэл тэр сэг эргээд байгаль
орчиндоо сөргөөр нө­лөөлж байна.  Үүнийг хэн ч анхаар­даггүй. Талбай
цэвэрлэх асуудал дээр манай яам цаашид анхаарч ажиллах цаг болсон. Мөн
төмс, хүнсний үйлдвэр­лэлийн одоогийн 65 хувийг нэмэг­дүүлэх боломж хэр
байгаа талаар оролцогчид асууж байсан. Энэ асуултын хариуд ХХААХҮЯ-ны
Стра­тегийн төлөвлөлт, бодлогын газ­рын дарга Л.Чой-Иш “Одоогоор
тариа­лан эрхлэх сан 200 орчим тонн үр тариа нөөцөлсөн. БНХАУ-ын Засгийн
газраас олгож буй зээлийн хүрээнд таван мянган трактор орж ирнэ.
Ингэхээр энэ чиглэлийн үйлд­вэрлэл нэмэгдэх нь гарцаагүй” хэмээсэн юм.

Энэ үеэр тус зөвлөлгөөнд орол­цохоор ирсэн зарим төлөөллийн сэт­гэгдлийг сонслоо.

Монголын тариаланчдын хол­боо­ны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй:

-Өнөөдрийг
хүртэл импортын гури­лын татвар нэмэгдүүлэх асуудлыг УИХ шийдэж
чадахгүй өдийг хүр­лээ. Тэд импортын үнэ нэмнэ гэсээр байтал эхлээд 55
мянга, одоо 80 мянган тонн импортын гурил орж ирж өнөөх хөлс хүчээ баран
байж хурааж авсан хэдэн тонн буудай маань үрэн таран болох гээд байна.
Цагаан сарын дараа гурилын эрэлт буурна. Тэгэхээр нөөцөлсөн буудайгаа
яах вэ гэдэг асуудал хүндээр тусаж байна. Мөн энэ хаврын тариалалтын
бодлогоо боловсруулж эхлэхгүй бол цаг ойртлоо. Эдгээр асуудлуудыг
Засгийн газар даруй шийдэх хэрэгтэй байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Х.Даваахүү:

-Манай
аймгийн хувьд өнгөрсөн оныг үр бүтээлтэй үдсэн. Улсын хэмжээнд хамгийн
их ургац авсан аймаг боллоо. Мөн Монгол улсын сүү­лийн дөрвөн жилийн
тариа, ногооны 27-53 хувийг нийлүүлсэн. Энэ хү­рээнд үрийн 59 хувийг
шинэчлээд байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд иргэд газар тариалан
дээрээ илүү суурилдаг. Сумдын онцлогоос хамаарч үйлдвэрлэл явж байна.
Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн С.Баяр, Э.Бат-Үүл нарын санаачилсан
төрийн өмчит газар, тариалангийн газрыг хувьчлах асууд­лыг нэн түрүүнд
хэрэгжүүлэх хэ­рэг­тэй. Тэгэхгүй бол төр бүх асуудлыг үүрнэ гэвэл
бүтэхгүй зүйл.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж