Эко агаарын тээврийн компанийг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Эко агаарын тээврийн компанийг тодруулжээ

Берлиний ITB аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр дэлхийн байгальд хамгийн ээлтэй буюу эко агаарын тээврийн компанийг шалгаруулжээ. Энэхүү шалгаруулалтын жагсаалтыг Европын агаарын тээврийн “Monarch” компани тэргүүлсэн байна. Уг шалгаруулалтыг Atmosfair компаниас явуулсан бөгөөд агаарын тээврийн компаниудын нисэх онгоцны нүүрстөрөгч ялгаруулах байдал, онгоцны найдвартай байдал, байнгын зорчигчдын хэмжээ зэргээр нь гол шалгууруудыг тогтоожээ.  
Харин Monarch агаарын тээврийн компани тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан бөгөөд үүнийг нь Atmosfair-ээс өндрөөр үнэлжээ. Харин хоёрдугаар байрыг Германы агаарын тээврийн “Condor” компани эзэлсэн байна. Харамсалтай нь Emirates, Delta, Air France,  Lufthansa зэрэг дэлхийд танигдсан агаарын тээврийн компаниуд бүгд 30-аас хойшхи байруудыг эзэлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж