Төв аймгийнхан хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Төв аймгийнхан хандив өргөв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Япон Улсын Мияги болон Ивате мужид хүчтэй газар хөдлөлт, цунами болж байгалийн ноцтой гамшиг тохиолдон олон хүн амь үрэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсан. Тиймээс Төв   аймгийн бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, бүх сумдын төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.    Учир нь Төв аймаг Япон Улсын Тоттори мужтай 1995 оноос хойш найрамдал хамтын ажиллагаатай байдаг. Япон Улсын Тоттори мужаас Төв аймагт 1998, 1999 оны их түймрийн үеэр, 2000, 2001, 2009 оны өвлийн их зудны үеэр гэхчлэн хүнд хэцүү үеүдэд тусламж дэмжлэг үзүүлж байсан юм. Мөн Төв аймгийн Засаг дарга Япон улс руу эмгэнэл илэрхийлсэн цахилгаан явууллаа.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж