Цалин, тэтгэврийг нэмэх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг нэмэх тухай хэлэлцэнэ



Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагт “А” танхимд

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газарт зарим эрх олгох тухай, Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх,  “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх,
  • Бусад.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд

Хэлэлцэх асуудал: 

  • “Бор-Өндөр сум байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлэг, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн/, хэлэлцэх эсэх; Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад.


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд

Хэлэлцэх асуудал:

  • Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох;
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн албан татварын  тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн/, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ;
  • Бусад.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд

Хэлэлцэх асуудал:

  • “Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар, түүний ажилтан, гишүүн улсуудын төлөөлөгчдийн эрх яамба, дархан эрхийн тухай конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа-II төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж