Хөдөөгийнхнийг вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Хөдөөгийнхнийг вакцинжуулна

Томуугийн “А” хүрээний H1N1 вирусын вакцинаар удахгүй хөдөөгийнхнийг дархлаажуулах юм байна. Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр 570 мянган хүн тун вакциныг орон нутаг руу ачуулахаар бэлтгээд буй. Энэ ажлыг Эрүүл мэндийн яам Онцгой байдлын ерөнхий газартай хамтран орон нутагт хүргэх санаачлага гаргасан ч зам зуур хадгалалтын горим алдагдах зэргээр стандарт бус алдаа гарч болзошгүйг харгалзан, Улсын Онцгой комиссын дарга дээрх ажлыг Эрүүл мэндийн яам дангаараа хариуцан хийх шаардлагатай гэсэн үүрэг өгчээ. Нөгөөтэйгүүр, алдаа гарлаа гэхэд хариуцах эзэнгүй болж, бие биерүүгээ чихэж  болзошгүй гэж үзжээ. Харин Эрүүл мэндийн яам энэхүү 570 мянган тун вакциныг яг хэдийд орон нутаг руу ачуулж, зуд турханд дарлуулсан малчдыг вакцинжуулах нь тодорхойгүй байна.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж