
Нөхрийнхөө тоглолтыг үзэх гэж чөлөөт цагаа зориулдаг байсан Эва одоо тэр цаг хугацааг өөр зүйлд зарцуулахыг хичээж байгаагаа ч нуугаагүй байна. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн амьдралд тохиолддог хэцүү цаг мөч эргээд тэдэнд тус болдог гэжээ.
“Хүний амьдралд олон хүн гарч ирдэг. Харин тэднээс хүний сайн, муу аль алиныг нь мэдрээд ирэхээр “Гайхамшигтай, ухаалаг, сонирхолтой” эмэгтэй хүн бий болно шүү дээ”…Ярилцлагын энэ хэсгээс харахад Эва Лонгориа салалтдаа тэгтлээ их санаа зовохгүй байгаа бололтой.
Экс эхнэр нь хэвлэлд ийм ярилцлага өгч байгаа бол харин түүний хайртай залуу байсан Тони Паркер юу бодож байгаа бол… Ний нуугүй хэлэхэд, сагсан бөмбөгийн од тоглогч маань эхнэрээсээ салснаасаа хойш харин ч од мэт гялалзаж, хуучны сайн тоглолтоо гаргаж эхлээд байгаа. Түүний хүчин зүтгэдэг “Сан Антонио Сперс” одоогоор лигийг тэргүүлж байгаа нь Тони Паркерын тоглолттой шууд холбоотой юм.