Нагатомо улсынхаа төлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Нагатомо улсынхаа төлөө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Италийн “Интер Милан” багийн хамгаалагч Юто Нагатомо өнгөрсөн шөнө баг нь Аваргуудын лигт “Бавари Мюнхен”-тэй хийсэн тоглолтын үеэр үзэгч олон, дэлхий нийтэд хандан, Японы ард түмэнд тусламжийн гараа сунгахыг уриаллаа. Өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн шигшээд таарсан хоёр баг энэ жил шөвгийн 16-д дахин таарч тоглосон юм. Энэ тоглолтод “Нераззурри” нар 3:2 харьцаатай илүүрхэж, дараагийн шатанд орох эрхээ өвөртөлсөн аж.

    Энэ жил 24 настай япон тоглогч Японы далбаан дээр “Та хэзээ ч ганцаар алхахгүй” гэсэн үг бичин, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе хэмээн уриалжээ. Аллианз Аренад болсон тоглолтын дараа Нагатомо цэнгэлдэхийг тойрч бүх үзэгчдэд өөрийн санаагаа илэрхийлсэн бичгээ харуулсан байна. Харин Англид “Ливерпүүл” өөрийн тоглолтын үеэр мөн ийм уриалгыг гаргах гэнэ.

    Score

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж