
Аварга шалгаруулах тэмцээнийг нээж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, комиссар Х.Батбилэг үг хэлж, баг тамирчдад спортын амжилт хүслээ. Марш тактикийн тусгай бэлтгэлийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 13 анги, Шуурхай бүлэг 105, аврах салбарын нийт 15 ангийн 180 тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Яг одоогийн байдлаар нийт 8 багийн тамирчид гарааны талбайгаас барианд орж ирээд байна.
Тэмцээнд нэг баг 12 хүнтэй оролцож байгаа бөгөөд нийт дөрвөн цэгт очиж тогтоосон хугацаанд хорт хийн баг өмсөх, хуулийн мэдлэгээ шалгуулах, биеийн хүчний дасгалуудыг хийх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэж, 10 км замыг хугацаатай туулах юм.
Багийн амжилтыг цуваагаар байр эзлүүлэн дүгнэх бөгөөд түрүүлсэн багт шилжин явах цом, эхний гурван байрын баг тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах юм байна. Тэмцээний дүн өнөөдөр гарна.
Д.Долгор