Махмуд Аббасыг түр засгийн тэргүүнээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Махмуд Аббасыг түр засгийн тэргүүнээр нэрлэв

Палестины албаны хүмүүс бүх нийтийн сонгуульд бэлтгэж, нэгдмэл түр Засгийн газрын тэргүүнээр одоогийн Ерөнхийлөгч Махмуд Аббасыг нэрлэжээ. Өчигдөр Фатах намын тэргүүн Махмуд Аббас, Хамас бүлэглэлийн удирдагч Халед Мешаал нарын хооронд болсон хаалттай хэлэлцээрийн үр дүнд дээрх шийдвэрийг гаргасан талаар албаны хүмүүс мэдээлж байна. Хэлэлцээрийн талаарх бусад мэдээллийг удахгүй олон нийтэд цацах аж. Газын зурваст хяналтаа тогтоосон Хамас, Йорданы эрэг дээрх Махмуд Аббасын тэргүүлдэг Палестины Засаг захиргаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулсан эвлэрлийн гэрээ ирэх тавдугаар сард болох бүх нийтийн санал асуулгын үндэс болох гэнэ. Эвлэрлийн гэрээнд хамгийн их саад болж байсан зүйл нь дээрх асуудал аж. Гэвч олон улсын ажиглагчид бүх нийтийн сонгууль явуулахад хэтэрхий их цаг алдсан гэж үзэж байгаа юм. Палестины Засаг захиргаа болон Хамас бүлэглэл зөвшилцөлд хүрэх гэж дөрвөн жил зарцуулсан аж.

Гэрээнд заасны дагуу нэгдмэл түр засгийн газар ерөнхийлөгчийн болон парламентын бүх нийтийн сонгуульд бэлтгэх үүрэгтэй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж