Эрчүүд шөнөөр жолоо барьсан дээр

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Эрчүүд шөнөөр жолоо барьсан дээр

Хэдийгээр эмэгтэй хүний нүд харанхуйд эрэгтэй хүнийхээс илүү сайн харах чадвартай ч эрчүүд хонгил шиг шулуун чиглэлийн хараагаарааа илүү холын зүйлийг дуран мэт хардаг. Энэ нь эрчүүд шөнийн цагаар жолоо барьвал илүү аюулгүй гэсэн үг. Тэд баруун тархиныхаа тусламжтайгаар ард болон урд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мэдэрч, ялгаж салгахдаа гаргууд. Харин хүүхнүүд машины дуу яг хаанаас ойртоод байгааг тэр бүр ялгаж чадахгүй. Эрчүүд энэ чадварыг эрт цагт ан гөрөөнд явж байхдаа олж авсан юм. Хэрвээ эхнэр, нөхөр хоёр холын замд гарахаар болбол хүүхнүүд өдөр, харчууд шөнөөр жолоо барьсан дээр шүү.


Ер нь эрчүүдийн нүд алсын зүйлсийг харахад илүү зохилдсон учраас ном сонин унших, компьютер дээр ажиллах үед хүүхнүүдийнхээс илүүтэй ядардаг. Харин хүүхнүүдийн нүд хувцсан дээр наалдсан ширхэг үс, уруулын будагны мөр гэх мэт нарийн ширийнийг харах зохилдолгоотой болохоор ядрах нь харьцангуй бага. Тэдний тархи хягаарлагдмал орон зай дотор илүү детальчилж харах үйлдэлд зохицсон. Ноосоор хувцас нэхэхээс өгсүүлээд л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж