
Классик, блюз зэрэг бүхий л төрөл жанраар бүтээл туурвисан Ж.Гершвины хөгжмийг алдарт Диснейн цувралуудаас ч сонсч болно. Украйн гаралтай Гершвинд жинхэнэ хөгжмийн зохиолч гэсэн нэр алдрыг авчирсан “Rhapsody in blue” төгөлдөр хуурын зохиолыг төгөлдөр хуурч Соёлын тэргүүний ажилтан, Б.Одгэрэл энэ үдэш тоглох юм. Мөн тоглолтод “Voice” группын дуучин Д.Отгонжаргал “Porgy and Bess” дуурийн алдарт “Summertime” ариг дуулах юм. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг бөгөөд Улсын филармонийн кассаар худалдаалж байгааг дуулгая.
М.Дөл