Онгоцны ослоор амь үрэгдсэн төрийн зүтгэлтнүүд

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Онгоцны ослоор амь үрэгдсэн төрийн зүтгэлтнүүд

Смоленскийн орчим Польшийн улс төрийн элитүүд амь үрэгдэхээс өмнө дэлхийн хэмжээний төрийн тэргүүн ба улстөрч үрэгдсэн онгоцны ослоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга швед Даг Хаммаршельдын үхлийг тооцож байв.
Түүний сууж явсан онгоц 1961 оны есдүгээр сарын 18-нд өнөөгийн Ардчилсан Конгод осолдсон юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Конгод энхийг сахиулах ажиллаар явж байлаа. Хаммершельдын хамт НҮБ-ын хэд хэдэн өндөр тушаалтнууд ба Конгийн төв засгийн газрын гишүүдээс үрэгдсэн байв.

1969 онд албаар зохион байгуулсан онгоцны осолд Боливийн ерөнхийлөгч Рене Барьентос Ортуньо амиа алдав.

Монголын нутаг дэвсгэрт болсон 1971 оны онгоцны ослоор Мао Цедунгийн залгамжлагч гэгдэх генерал Линь Бао амь үрэгдэв. Зарим хувилбараар Линь Зөвлөлтөд зугтан гарах гэж яваад Хятадын тусгай албаныханы гарт алагдсан ч гэж ярьдаг.

1981 оны долдугаар сарын 31-нд онгоцны осолд учир битүүлэгээр Панамын хамгийн нөлөө бүхий хүн Үндэсний гвардийн командлагч Омар Торрихос үрэгдлээ.

1981 оны тавдугаар сарын 24-нд
нисэхийн ослоор Эквадорын ерөнхийлөгч Хайме Рольдос Агилера амь үрэгдсэний шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй.

ӨАБНУ, Мозамбик, Зимбабвегийн хил дээр 1986 оны аравдугаар сарын 18-нд болсон Ту-134 онгоцны осолд Олон улсын бага хурлаас Мапутуд буцан ирж байсан Мозамбикийн ерөнхийлөгч Самора Машел амиа алдсан ба түүний шалтгаан өнөөг хүртэл учир битүүлэг хэвээр байгаа.

1988 оны наймдугаар сарын 17-нд дагалдан явсан хүмүүсийнхээ хамт Пакистаны ерөнхийлөгч генерал Зия-уль-Хак Мохаммед цэргийн онгоцны ослоор амь үрэгдэв. “Геркулес С-130” онгоцонд ерөнхийлөгчийн хамт цэргийн дээд тушаалтнууд ба Америкийн элчин Арнольд Рейфел явжээ.

Африкийн их нууруудын бүсэд 1994 оны дөрөвдүгээр сарын 6-нд  босогчид зенитийг зөөгч пуужингаар Бурундийн ерөнхийлөгч Кипоиен Натриамира, Руандын ербнхийлөгч Жувеналь  Хабьяриман нарын сууж явсан онгоцыг сөнөөсөн байна. Ерөнхийлөгч нарын үхэлд тутсийн омгийн босогчидоос гадна Заирын тусгай албаныханыг буруутгадаг.

2001 оны хоёрдугаар сарын 15-нд Чадын нийслэл Нжамен хотоос холгүй Чадын засгийн газрын онгоц сүйрэв. Тус орны ерөнхийлөгчийн тамгын газрын нарийн бичгийн дарга Абдерахман Дади, Чадын Хөгжлийн сайд Али Ахмед Ламинэ нар амь үрэгдэв.

2001 оны хоёрдугаар сарын 12-нд Балбын уулын Рара нуурын орчим амралтад очиж явсан нисдэг тэрэг сүйрэх үеэр гүнж Прекшья зургаан дагуулынхаа хамт амь үрэгдэв.

Суданы цэргийн дээд удирдлага 2001 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр цэргийн ачааны онгоц унах үеэр амиа алдав. Нийтдээ 12 генерал, хоёр хурандаа үрэгджээ.

2004 оны хоёрдугаар сарын 26-нд нисэхийн ослоор Македоны ерөнхийлөгч Борис Трайковский ба дагалдан явсан зургаан тушаалтан нисгэгчийн хамт амиа алдсан байна. Бараг 30 жил үйлчилгээнд байсан Beech Aircraft онгоцны осол нисгэгчийн буруутай үйлдлээс болжээ.

2005 оны долдугаар сарын 31-нд Судан ба Кенийн хил орчимд Суданы дэд ерөнхийлөгч Жон Гарангийн сууж явсан нисдэг тэрэг унан тэр амь үрэгдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж