
Түүнчлэн “Glencore” болон “Экстрата”-гийн нэгдэл, эрчим хүчний нүүрс, цайр олборлолтоор дэлхийд тэргүүлэгч харин зэс олборлолтоор гурав дахь томоохон компани болох юм.
Хамтарсан компанийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж буй. Хэрэв энэ таамаг биелвэл хамтарсан компани үнэлгээгээрээ “Рио Тинто”-гоос давах юм. “Рио Тинто” нь дэлхийн гурав дахь томоохон уул уурхайн компани. Гэхдээ Бразилийн “Вале”, Австралийн BHP-ийн хэмжээнд хүрэхгүй ажээ. Одоогоор BHP-ийн зах зээлийн нийт үнэлгээ 130 тэрбум фунт стерлинг байгаа бол “Вале”гийнх 241 тэрбум фунт стерлингт хүрээд буй юм.
Б.Төгс