Дорноговьд бүтээн байгуулалт өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Дорноговьд бүтээн байгуулалт өрнөж байна

Дорноговь аймгийн  Сайншанд суманд “Аж Үйлдвэрийн цогцолбор” барих ажлыг  2020 он дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 351 га газарт аж үйлдвэрийн цогцолбор байгуулах судалгааны ажлыг явуулж дуусчээ. Уг судалгаа шинжилгээний явцад аж үйлдвэрийн парк байгуулах нь эдийн засгийн өндөр ашиг тустай гэсэн үр дүн гарсан байна. Манай улсад томоохон аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь маш зүйтэй ажил гэж холбогдох байгууллагууд үзэж, энэхүү төслийг бүрэн дэмжиж байгаа юм. Сайншандын газар зүйн байршлыг “Алтан байршил” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажиллах үеэрээ онцолсон байна. Уг ажлын хүрээнд  5600 км шинэ төмөр зам тавих ажлын эхний ээлжийн 1600 км замын далангийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн ачаа тээврийн том аэродром баригдах ажээ.  

Э.Саруул  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж