Кондуктор хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Кондуктор хүний аминд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн X хороо Жанцангийн буудлаас “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусанд  суусан 53 настай эрэгтэй Б-г  тус автобусны кондуктор  согтуу үйлчлүүллээ гэж загнан, хаалгаар түлхэснээс дагзаараа газарт унаж тархины хүнд бэртэл аван, нас баржээ. Хэргийн газарт  өчигдөр 22.15 цагийн орчим Баянхошууны цагдаагийн тасгийн жижүүрийн хоёр цагдаа очиж үзлэг хийн осол гаргасан  автобусны жолооч, кондукторыг саатуулсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж