Хувь нийлүүлэгчдийн гэрээг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хувь нийлүүлэгчдийн гэрээг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар үдээс хойш Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг авч хэлэлцэх болсон тухай мэдээллээ. Тус хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2010 он дуусахаас урьтаж, засвар оруулах даалгаврыг Ерөнхий сайдаас Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгосон ч, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийсээр бүтэн гурван сар болсон юм. Харин энэ удаад дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх болсон нь, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд засвар оруулах ажил Монголын талд нааштайгаар шийдвэрлэгдсэн байж магадгүй гэх горьдлого тээхэд хүргээд байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж