Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хүйтэрч Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна,Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж