800 тэрбум төгрөгийн бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

800 тэрбум төгрөгийн бонд гаргана

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт”, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийн хүрээнд Хөгжлийн банкинд зориулж 800 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргаад байна. Дээрх бондыг гаргаснаар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг эхлүүлэх, төмөр зам, авто зам барих ажлууд хийгдэх болж буй аж. Энэ тухай мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд өглөө. Одоо Засгийн газрын хуралдаан түр завсарлаад байгаа бөгөөд удахгүй үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж