МИАТ-ын зарим нислэгт өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

МИАТ-ын зарим нислэгт өөрчлөлт оржээ

МИАТ компанийн Улаанбаатар-Cөүл Улаабаатар-Москва, Улаанбаатар-Берлингийн нислэгүүд товлосон цагаасаа хойшилж байгаа аж. Тодруулбал, өнөөдөр өглөөний 08.30 цагт нисэх байсан Улаанбаатар-Сөүлийн нислэг 15.00 цаг хүртэл, Улаанбаатар-Москва, Берлиний чиглэлийн нислэг маргааш өглөөний 08.25 цаг хүртэл хойшилжээ. Нислэг ямар шалтгаанаар хойшилсныг МИАТ компаниас тодруулахад “Япон улсаас эх орондоо ирэх иргэд олон байгаа учир бид Токио-Улаанбаатар чиглэлд бараг өдөр бүр нэмэлт нислэг хийж байна. Энэ нь зарим нислэг хойшлоход нөлөөлж байгаа. Гэхдээ бид бусад улс оронд зорчих иргэдийнхээ эрх ашгийг бодож, боломжтой бүх аргаар зохицуулалт хийж байна” гэв.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн шөнө Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 161 монгол иргэн эх орондоо иржээ. Мөн өнөө өглөө 09.40 цагт  МИАТ компани Улаанбаатар-Токиогийн чиглэлд ээлжит нислэгээ үйлджээ.  Урьдчилсан байдлаар тус онгоц 16.40 цагт зорчигчдоо суулган хөөрөх бололтой.  Гэхдээ онгоцны буудал дээр ачаалалтай байгаа учир цагийг нарийн мэдээлэх боломжгүй байна. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж