Гурав хоногийн гашуудал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Гурав хоногийн гашуудал зарлав

Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский онгоцны ослоор амь үрэгдсэнтэй холбогдуулан гурав хоногийн гашуудал зарлаж байгаа зарлигт Бхазилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва няи гаригт гарын үсэг зурсан байна. Өмнөд Америкийн энэ орны Гадаад яам мэдээлснээр эмгэнэлт хэрэг явдалд гашуудаж буйгаа Бразилийн ерөнхийлөгч Польшийн ерөнхий сайд Дональд Туск, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Польшийн сеймын маршал Бронислав Комороовский нарт илэрхийлжээ.
Бямба гаригийн орой Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Польшийн ард түмэнд хандан эмгэнэлээ илэрхийлээд дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг Орост гашуудлын  өдөр болгож байгааг мэдэгдсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж