Хүүхдийн номын аян өрнөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хүүхдийн номын аян өрнөлөө

“МонЧарити” ТББ-аас санаачлан БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд “Хүүхдийн номын аян” өрнүүлжээ. Монголын нийгмийн эмзэг хэсэг болсон,хүнд нөхцөлд амьдарч буй амьдралын баталгаа тааруу болон эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж байгаа, хорих ангид хоригдож буй xүүхдүүдэд сурч боловсрох оюуны хөгжилд нь тус нэмэр болох үүднээс энэхүү аянг өрнүүлсэн аж.  Аяныг нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо энэ сарын 21-нээс эхлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү аянд Олон улсын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй "Хүүхдийн номын гэр төсөл", "Улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хороо", "Хүүхэд бүрийн төлөө хамтдаа" залуусын онлайн клуб оролцохоо мэдэгдээд байгаа ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж