Цаг явж байна шүү, тамирчид аа!

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Цаг явж байна шүү, тамирчид аа!

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цаг явж байна шүү, тамирчид аа…Өнгөрсөн даваа гаригт болсон Лондонгийн олимпийн цагны нээлтийн үеэр Лондон хотын захирагч Борис Жонсон ийм сануулга өгөв. “Омега” компанийн үйлдвэрлэсэн уг цаг 2011 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Лондонгийн олимп болох өдрийг тоолох үүрэгтэй юм. Дөрвөн тонн жинтэй, 6,5 метр өндөртэй олимпийн цаг ажиллаж эхэлснийхээ маргааш буюу өчигдөр гэнэтхэн зогсч, цөөнгүй хүнийг сандаргасныг эс тооцвол “ажилдаа орлоо”.

    Монголын тамирчдад ч гэсэн энэ мэдээлэл хамаатай юм шүү. Олимпийн өдрүүд ойртож эхэллээ, тамирчид аа. Цаг явж байна.

    Б.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж