
УИХ-аар батлан гаргасан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 18,1 их наяд төгрөгийн хөрөнгө шаардаж байгаа. Харин тус мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан босгох болсон.
Энэхүү төсөл хөтөлбөртэй танилцаж суусан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Та нар энэ төсөл хөтөлбөрөө бичихдээ монголоор бичихэд яадаг улс вэ, ер ойлгойхгүй юм байна” хэмээн шүүмжилжээ. Гадаад гадаад гэж туйлширсаар байгаад төрийн үйл хэрэг явуулахдаа эрдэмтэд, хэл бичгийн ухааны мэрэгжилтнүүдээ тоохоо байсны гор гарч байгаа бололтой.
А.Батсүх