Ж.Цолмон сайд охидын эрүүл мэндийн төлөө…

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Ж.Цолмон сайд охидын эрүүл мэндийн төлөө…

Эмэгтэй сайдаас аргагүй эх хүний сэтгэл гардаг бололтой. Охидын эрүүл мэндийн төлөө Ж.Цолмон сайд өөрийнхөө охиныг вакцинд хамруулахаар болсон гэх яриа чих дэлслээ. “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” өнөөдөр эхэлж байгаа. Энэ аяны хүрээнд хийгдэх умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх ажлыг эрчимжүүлж, өсвөр насны охидыг вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон санаачлан эхлүүлсэн. Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хавдрын 2-рт, нийт хүн амын хавдрын өвчлөлийн 4-рт ордог. Сэргийлэхийн тулд эмэгтэйчүүдийн бэлгийн эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх, үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах, бэлгийн харьцаанд орохоос өмнөх насны охидыг хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зэрэг ажил хийх зайлшгүй шаардлагатай гэж ЭМЯ үзэж байгаа. Манай улсын хувьд ирэх сараас эхлэн нийслэлийн Багануур, Баянгол дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн 11-15 насны 14 мянга гаруй охинд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин тарихаар төлөвлөсөн. Цаашид үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Өсвөр насны охидод вакцин сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа гэсэн иргэдийн болгоомжлолоос болоод Ж.Цолмон сайд вакцины эхний тунгуудаас  өөрийнхөө охинд хийлгэх юм байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж