
Монгол орны төмрийн нийт батлагдсан нөөц баялаг 2.4 тэрбум тонн /B+C+P/, бодит болон боломжит нөөц 807 сая тонн /B+C/ юм. Тооцоонд оруулж буй нөөц баялаг нь, батлагдсан нийт нөөц баялгийн 28 хувь, бодит болон боломжит нөөц баялгийн 84 хувийг эзэлж байгаа учир хар төмөрлөгийн цогцолборын түүхий эдийн эх үүсвэрээр тооцоход боломжтой гэж үзжээ. Гэвч одоогийн орд ашиглалтын төлөвлөгөөгөөр Монголын төмрийн хүдрийн бодит болон боломжит нөөц баялаг 2037 он гэхэд дуусах төлөвтэй байгаа аж. Иймээс төмрийн хүдрийн нөөц баялгийг ариг гамтай зарцуулахгүй бол хар төмөрлөгийн цогцолборыг хөгжүүлэх боломжгүй болохыг судлаачид сануулсан байна.
О.Хосцэцэг