Ардчилсан хүчний холбоо мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбоо мэдэгдэл гаргалаа

Анхдугаар чуулганаа хийж байгаа Ардчилан хүчний холбооныхон Монгол түмнээ сонордуулах мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уншиж сонсгосон юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд харь гүрний үндэстэн дамнасан корпорациудаар дамжуулан томоохон гүрнүүдийн ашиг сонирхол, асар их мөнгө, валютын үйлчлэлээр шууд заналхийлэх болсон талаар мэдэгдэлд дурджээ.

Сайд, дарга нар, банк, санхүүгийн эрх мэдэлтэй албан тушаалтнууд харийнхны хөрөнгөлөг этгээдүүдтэй ил далд сүлбэлдэж Монгол төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцох бололцоо олгож, тэдний талд илэрхий төлөөлөн үйлчилдэг болсны хүчинд хууль бусаар хэмжээ хязгааргүй баяжсан. Гэхдээ ханаж цадах болоогүй байна гэж мэдэгдэлд бичсэн байна. Өнөөгийн эрх баригчид харийнхантай хамтран улс орноо цөлмөж хууль эрх зүйн жолоо цулбуурыг ашиглаж орчин цагийн мафийн хэлбэрт шилжиж гэмт бүлэглэл үүсгэсэн гэжээ.

Иймд 1990 оных шиг дахин босч тэмцэх түүхэн он цагийн сорилттой тулгарч байгааг Ардчилсан хүчний холбооноос мэдэгдсэн байна. 

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж