УДШ-ийн шүүгчийг зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

УДШ-ийн шүүгчийг зөвшилцөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд Шүүхийн шүүгчид Д.Эрдэнэбалсүрэнг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг авч хэлэлцлээ. Түүнийг Улсын Дээд Шүүхээс санал болгоод буй юм. Нэр дэвшигчтэй холбоотой асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Шүүх байгууллага бол шударга үнэнийг тогтоох ёстой байгууллага. Тухайн албан тушаалд очсоныхоо дараа та танил талын хүрээ харж шийдвэр гаргахгүй байх ёстой. Одоо бол би таныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй нутаг нэг хүн байна гэж харж байна. Ховд аймгийн Зэрэг сум гэдгээр нь. Тийм учраас шударгаар ажиллах ёстой. Үүнийгээ өөрийнхөө биеэр үлгэрлэх ёстой” гэсэн юм. Хуульд зааснаар УИХ нь Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хэлэлцсэн талаарх саналаа зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлэхээр болж шийдвэрлэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж