
Энэ үеэр замын цагдаагийн албан хаагч нар жолооч, зорчигч нарын дунд санал асуулга явуулж, сурталчилгааны материал тарааснаас гадна замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг анхааруулжээ. 2012 он гарсаар Увс аймагт 16 жолооч авто машины эрхээ хасуулж, зургаан жолооч сум дундын шүүхээс 7-30 хоногоор саатуулагдах арга хэмжээ авхуулсан байна.