
Шүүх хуралд шүүгчээр Ш.Төгсгэрэл, Улсын яллагчаар Ш.Баярбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол нар оролцсон байна. Сэтгүүлч Д.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буруутгаж байгаа. Тэрбээр насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэг нийгэмд байгаа гэдгийг илчлэн бичсэнийхээ төлөө ийнхүү шүүхийн хаалга татаад байгаа билээ. Өмнөх шүүх хурлын үеэр хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүгчээ солих хүсэлт тавьж, хурлыг хойшлуулж байсан юм. Сэтгүүлч П.Болормаагийн эсрэг гомдол гаргаад байгаа “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг шүүх хуралд өөрийн биеэр оролцуулах хүсэлт гаргасан ч тэрбээр Сингапур улсад байгаа тул өчигдөр хүрэлцэн ирээгүй байна.