Эрдэмтэд хулганын заан болтол хувирах хурдыг тооцоолон гаргав

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд хулганын заан болтол хувирах хурдыг тооцоолон гаргав

Австралийн Монаша их сургуулийн эрдэмтэд хөхтөн амьтадын хэмжээний өөрчлөлтийн хугацааг тооцоолжээ. Эрдэмтэдийн бүтээл Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд хэвлэгдсэний товчлолыг их сургуулийн сайтад тавьсан байна. Эрдэмтэд хулганы хэмжээтэй амьтан зааны хэмжээтэй болоход 24 сая үе дамжих ёстой гэв. Мөн эсрэгээр амьтны хэмжээ нь багасахад дээрх хугацаанаас 10 дахин их хурдтай гэнэ.

Эрдэмтэд сүүлийн 70 сая жилийн доторх палеонтологийн олдвороор амьд организмын 28 багийн амьтдын биеийн өөрчлөлтөд судалгаа хийжээ. Тэдний тогтоосноос үлэг гүртэл мөхсөний дараах эхний 35 сая жилийн дотор амьтдын хэмжээ томорч байгаад удааширсан гэв. Том амьтад үр төлөө тээхэд их хугацаа зарцуулж байснаас тэдний хэмжээ жижигрэх замдаа орсон байна.

Хэрэв үе дамжилтаар ярих юм бол 1,6 сая үе дамжихад хуурай газрын амьтдын хэмжээ нь 100 дахин өссөн бол 10 сая үе солигдоход 5000 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Далайн амьтдын хувьд эдгээр үзүүлэлт нь  1,1, 3 ба 5 сая үе солигдохтой тэнцэнэ. Эрдэмтэд ярихдаа өмнө нь төрлийн доторх өөрчлөлд их анхаарч судалдаг байсан учраас тэдний бүтээл чухал гэж ярьжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж