Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Гобой хөгжмийн үдэш

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хөгжимчин Г.Долгорсүрэнгийн уран бүтээлийн анхны бие даасан тоглолт өнөөдөр болох гэж байна. УДБЭТ-ын тайзнаа 19.00 цаг эхлэх “Oboe” нэртэй түүний тоглолтод Гобой хөгжимд зориулан бичсэн дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын томохоон бүтээлүүд эгшиглэх юм. Г.Долгорсүрэн нь 1992-2000 онд Хөгжим бүжгийн коллежийг Ph Г.Ширчинбаатарын удирдлаган дор гобой хөгжимчнөөр суралцаж төгссөн бөгөөд 2000-2006 онд УДБЭТ-т гобой хөгжимчнөөр ажиллаж байв. Харин 2006-2011 онд ХБНГУ-ын “Luebeck” хотын хөгжмийн дээд сургуулийг Ph.Diethelm Jonasын удирдлага дор сурч төгсөөд өнгөрсөн гуравдугаар сараас  УДБЭТ-т ажиллаж байгаа юм.

Г.Долгорсүрэнгийн эзэмшсэн гобой хөгжим нь давхар хулстай модон үлээвэр хөгжмийн төрөлд багтдаг байна. Маш цээл тод дуутай бөгөөд оркестрийн гоцлол хөгжим юм. Тэрбээр тоглолтдоо W.A.Mozart J.Kalliwoda гээд классизмийн үеэс эдүүгээ үе хүртэлх гобой хөгжимд зориулан бичсэн шилмэл бүтээлүүдийг тоглохоор бэлтгэжээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж