Томчуудын “том тоглоом”

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Томчуудын “том тоглоом”

“Шударга Орос” намын лидер Сергей Миронов ерөнхийлөгчийн сонгуульд ялбал байгуулах Засгийн газрын бүтцийг танилцууллаа. Тэрбээр эвсэлийн танхим байгуулна гэдгээ зарлаад буй юм. Шинжээчид Оросын ерөнхийлөгчийн сонгуульд хэдийгээр Сергей Миронов биш В.Путин ялсан ч эвслийн Засгийн газар байгуулагдаж магадгүйг үгүйсгэхгүй байгаа билээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс өөрийн ялалтдаа итгэлтэйгээр ирээдүйн танхимын хамтын хөргийг тодорхой зурагласан анхны хүн нь ийнхүү Холбооны зөвлөлийн спикер байсан Сергей Миронов болов. Ерөнхий сайдаар томилохоо мэдэгдсэн  Оксана Дмитровагаас бусад нь түүнтэй хамт ажиллахыг зөвшөөрөөгүй гэдгийг тэрбээр онцолсон байна. Тэгэхлээр энэ жагсаалт яалт ч үгүй Мироновын мөрөөдөл болж таарч байна. “Шаардлагатай гэж үзвэл В.Путин танхимынхаа бүтцийг  сонгууль ойртохоор зарлах болов уу” хэмээн ноён Миронов өгүүлжээ.

“Чадвартай нь үлдэх ёстой”

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс Оросын  ерөнхий сайд Владимир Путин хамгийн өндөр чансаатай явж буй бөгөөд одоогоор  ялах магадлалаараа нэгдүгээрт жагсч байгаа юм. Өнгөрсөн намар болсон “Нэгдмэл Орос” намын хурал дээр В.Путин ерөнхий сайдаар Дмитрий Медведевыг ажиллуулна илтодоор зарлачихсан бий. Энэ нь  Медведев түүнд суудлаа тавьж өгч байгаагийн шанюм. Өнгөрсөн долоо хоногт Оросын өмнөд нутгийн ард түмний форум дээр Засгийн газрын сэлгээг сайтар хийхээ В.Путин мэдэгдсэн.

Тэрхүү мэдэгдлийн дараа Соёлын сайд Александр Авдеев сонгуулийн дараа өөрийгөө эл Засгийн газрын танхимд байна гэдэгтээ итгэж чадахгүй байгаагаа илэрхийлжээ. Түүний дараахан Боловсролын сайд Андрей Фурсенко сайд болохгүй гэх маягтай үгийг ч амнаасаа унагаж эхэлсэн.  Тэгвэл Нийгмийн хамгааллын сайд Татьяна Голиковаг  албаа өгөх тухай мэдээлэл Оросын хэвлэлрүүдээр цацагдах болсон билээ. Өнгөрсөн намар Д.Медведев “В.Путин сонгуульд ялвал Засгийн газар “цоо шинэ хүмүүсээс” бүрэлдсэн байх ёстой” гээд улс орны захиргааны систем өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн юм.

Путин Кремльд буцан ирсэн нөхцөлд танхимын өөрчлөлт нь “ширхэгийн” байх болов уу гэсэн таамаглалыг Улс төр, эдийн засгийн холбооны агентлагийн ерөнхий захирал Дмитрий Орлов дэвшүүлж байна.

“Шударга Оросын” Төрийн думын депутат Антон Беляковын яриагаар, Путин өөрийн дүрийг “бүдэгрүүлэхгүйн “ тулд сүүлийн эгшин хүртэл олон нийтийн сонирхлыг өөртөө төвлөрүүлэх бололтой. Путин, Миронов хоёроос бусад нэр дэвшигчид зөвхөн уриа лоозон төдийхөн, өөртөө итгэл муутай байгаа учраас ямар Засгийн газрыг бүрдүүлэх талаараа нэг ч үг  хэлж чадахгүй  байна хэмээн Беляков дүгнэжээ.

Путин ерөнхийлөгч болбол, өндөр технологийн болон аж үйлдвэрийн салбарт л өөрчлөлт өрнөнө. Аж үйлдэрийг хариуцаж байсан Виктор Христенко одоо ажиллахаа больсон бөгөөд тэнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй, шинэ хүн хэрэгтэй гэж  “Стратеги 2020” гэх үндэсний стратегийн институтын сангийн тэргүүн Михаил Ремизов хэлж байна. Мөн саяхан НАТО-д Оросыг төлөөлж байсан Дмитрий Рогозин Батлан хамгаалах цогцолбор хариуцахаар ерөнхий сайдын орлогч болсныг энэ салбар дахь цорын ганц шинэчлэл биш хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Улс төр судлаач, Төрийн думд “Нэгдмэл Оросыг” төлөөлж байгаа Вячеслав Никонов “Сонгуульд Путин ялах нь тодорхой учраас  түүний томилгооны талаарх мэдэгдлийг  хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэв. Түүнийхээр хэдийгээр сонгуульд  Путин ялсан ч  ямар нэгэн намтай эвслийн Засгийн газрыг бүрдүүлж магадгүй гэнэ. Үүнийхээ жишээ болгон 1990-ээд онуудад танхимд ажиллаж байсан, Мироновын намын Оксана Дмитриеваг тэр онцолсон байна.
 
“Хэтэрхий тусгайлагдсан дүр”

“Засгийн эрхэнд гарвал манай баг улс орны болон хувь хүний үндэсний аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийг уналтаас аварч нийгмийг хагарал ба ядуурлаас гаргана” гэж ОХУ-ын Комммунист намын лидер Геннадий Зюганов мэдэгдсэн билээ. Зюганов өөрийн багийн бүтцийн талаар өмнө ярихдаа өөрийн орлогч Иван Мельников эсвэл академич Жорес Алферов нарын аль нэгийг ерөнхий сайдаар, Засгийн газрын бусад гишүүдээр Олег Смолин (боловсрол), Владимир Кашин, адмирал Владимир Комоедов, Николай Харитонов ба Тамара Плетнева нарыг томилж магадгүй гэдгээ цухас дурдаж байв. Мөн тэрээр Төв банкны экс тэргүүн Виктор Геращенког ихээхэн талтай байгаагаа нуугаагүй юм.

Гэхдээ сүүлийн хэдэн долоо хоногт Зюганов сонгуулийн тактикаа солиод байна. Тэрээр тодорхой хүнийг хэлэхгүйгээр эвслийн Засгийн газар байгуулах тухай үг амнаасаа унагах болжээ.  “Засгийн газар эвслийнх байх ёстой. “Хөрш”-үүдэд авъяслаг хүн байгаа. Түүнийг яагаад ерөнхий сайдаар томилж  болохгүй гэж” хэмээн тэр саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан байна. “Тэр виртуаль эвслээр улс төрийн бусад намуудын фенүүдээс өөртөө “коко” үнэлгээ авахыг оролдож байна. Тиймээс ч Зюганов өнөөдөр өргөн хэмжээний эвслийн талаар ярьж байна. Гэвч тэр нь итгэл үнэмшлэл бага байгааг  мөн үүгээрээ өөртөө нэмэх оноо авчирч чадах нь эргэлзээтэй байгааг шинжээч Орлов хэлэв. Зюганов “хэт хуучирч элэгдсэн хөзрөө дэлгэж ирлээ. Түүний зорилго нь бүс нутагт өөрсдийн депутатуудыг бэхжүүлэн сурталчлах явдал” хэмээн Беляков дүгнэж буй.

Төрийн думын депутат коммунист Леонид Калашников мэдэгдэхдээ улстөрчид ирээдүйн ерөнхий сайдаа нэрлэн оноо авахыг оролдож байгаа нь хэтэрхий хариуцлагагүй үйлдэл гэжээ. “Энэ талд Прохоровын ерөнхий сайдаар Ходорковский эсвэл Кудриныг хэлсэн мөн Миронов Оксана Дмитриеваг нэрлэсэн зэргийг хэлж болно. Тэр нь популизмд ойр. Харин Зюгановын хувьд илүү боловсронгуй харагдаж байна. Тэр зүүний төвтэй Засгийн газар байгуулахыг гэхдээ тэд нь шаардлага хангах уу гэдэг талаар зөвлөлдөхийг хүсч байгаа” гэж коммунист депутат мэдэгдлээ. Мөн тэрээр Путин Д.Медведевыг ерөнхий сайдаар томилохоо зарласан нь асуудалд хэтэрхий хөнгөмсөг хандсаны илэрхийлэл гэжээ.

“Тэр бол хөлний дөнгө”

“Шударга Оросын” лидер Сергей Миронов “санаа нэгтэй хамгийн хүчирхэг, эвсэг баг” өөрт нь байгааг нуухгүй байна. Шинжээчид сүүлийн үед үзэл бодлоо хэтэрхий өөрчлөн нэр хүндээ унагасан Сергей Мироноваас  харин баг нь хүч­тэй харагдаж буйг хүлээн зөвшөөрч байна. На­мын хурлаас Мироновыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсний дараа тэр ерөнхий сайдаар Ок­са­на Дмитроваг сонгосон юм. Өнгөрсөн мяг­мар гаригт тэрээр Засгийн газарт хэнийг ажил­луулахаа зарласан бөгөөд  бүтцээс нь харвал түүний Засгийн газар эвслийнх байх бололтой. Дмитриеваг ерөнхий сайдаар сонгосон бол харин Эдийн засгийн хөгжлийн сайдаар “Яблокогийн” Григорий Явлинскийг, Гадаад хэргийн сайдаар ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин нарыг томилож болзошгүй гэдгээ тэрбээр илэрхийлжээ. Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн яамыг тэрээр тусгаарлах бөгөөд Эрүүл мэндийн сайдад хүүхдийн эмч Леонид Рошалиар давшүүлэх, харин Тооллогын танхимыг сөрөг хүчний Алексей Навальный толгойлох ёстой гэж тэр үзэв. “Холбооны монополийн эсрэг албыг “Яблокогийн” төлөөлөгч Игорь Юрьевич  Артемьев толгойлоосой гэж би хүсч байна. Ерөнхий прокурорт миний сайн танил, Юрий Юрьевич Болдыревыг санал болгож байна” гэж Миронов мэдэгджээ.
 
“Оросын ойг хамгийн ихээр хайрлагч” хэн бэ

Эсерүүдийн лидер Миронов хэд хэдэн шинэ яам байгуулахыг санал болгов. Тухайлбал, Геологийн яамыг Санкт-Петербургийн Уул, уурхайн инститтутын захирал Владимир Литвиненко, Био нөөц, экологийн яамыг “Ногоон эргүүл” хөдөлгөөний тэргүүн, тус намын гишүүн Андрей Нагибин, Ойн аж үйлдвэрийн сайдаар Липецк мужийн захирагч Олег Королев нар томилогдох ёстой гэж Миронов хэлсэн байна. Липецк мужийн захирагч Олег Королев нь “Оросын ойг маш ихээр хайрладаг” гэж тэр тодорхойлсон юм. Хөдөө аж ахуйн яамыг тэр коммунист намын Николай Харитонов, шинээр байгуулах Үндэстнүүдийн яамыг Иргэншлэл ба хүн судлалын институтын захирал Владимир Зорин, Худалдаа аж үйлдвэрийн яамыг эсэр Валерий Гартунг, Бүс нутгийн хөгжлийн яамыг Киров мужий захирагч Никита Белых нараар толгойлуулах саналыг тэр тавьж байна. Холбооны яамыг өнөөгийн сайд Игорь Щеголев, Спортын сайдад Нэгдмэл Оросын Вячеслав Фетисовыг тэр санал болгов. Онцгой байдлын яамыг 1991 оноос хойш толгойлж байгаа Сергей Шойгу толгойлох нь зөв гэж Миронов үзэв.

Намын гишүүн Гудковт тэр хүчний байгууллагыг өгнө гэж байсан боловч тэр нь “Парнас” намын дарга Владимир Рыжковтай нэгэн зоогийн газар ярилцаж байсан бичлэг нь цацагдсаны дараа түүнийг танхимдаа багтаасангүй. Дотоод хэргийн сайдаар өөрийн намын Төрийн думын депутат, хошууч генерал Татьяна Москальковаг томилох хүсэлтэй байгаагэнэ. Шинжээч Орлов тэмдэглэхдээ Миронов өөрөө “Шударга Орос” намаасаа сул, улстөрчийнхөө хувьд Дмитриева, Гудков нарыг гүйцэхгүй гэж хэлэв. Түүнтэй шинжээч Ремизов ч санал нэгджээ.

“Өөрийн өрсөлдөгч нараа залгигч”
 
Сайд нарт хэнийг зүтгүүлэх  талаар Либерал ардчилсан намын (ЛДПР) лидер Владимир Жириновскийд тодорхой зүйл байхгүй. Тэрээр Засгийн газар байгуулахаар болбол интернэтээр уралдаан зарлан янз бүрийн хүмүүсээр багаа бүрдүүлнэ. Тэрбээр мөн л эвсэлийн засаг байгуулахыг тэр үгүйсгээгүйюм.

ЛДПР нам нь байгуулагдсан цагаасаа нэг хүний нам гэгдэж ирсэн. Өнөөгийн ЛДПР-т хамгийн нэртэй нь өмнө нь сайд байсан Сергей Калашников. Ийм маягаар Жириновский “хамтлаггүй гоцлол дуучин” гэсэн имижээ мөн л хадгалан үлдэв. “Жириновскийн хүмүүсийг баг гэж хэлэх нь бодит биш зүйл, түүнд сайд болгохоор хүмүүс байхгүй, нам нь удирдагчийнх, тус намын лидерүүд нь аль эрт түүнийг орхисон” гэж шинжээч Орлов дүгнэв. Ремизов ч бас Жирновский өөрөө өрсөлдөгч нараа “залгисан” гэв.

“Хамтран зүтгэгчдийн оронд туслахууд нь”

Бизнесмен Михаил Прохоров анх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа нь бусдаас ялгарч буй нэг онцлог нь. “Зөв үйлс” намыг толгойлогч тэрбээр Төрийн думд орох гээд  нэгэнтээ бүтэлгүйтсэн бий.

Намыг толгойлж байхдаа сүүдрийн Засгийн газар байгуулан олны мэдэхгүй бизнесменүүдийг багтаасан бий. Жишээлбэл, тэрээр эмийн сангийн “36,6” сүлжээний эзэн Артем Бектемировт Эрүүл мэндийн яамыг өгөхөд бэлэн байлаа. Саяхан тэр ярилцлага өгөхдөө ерөнхий сайдаар Сангийн сайд асан Алексей Кудрин эсвэл хоригдож байгаа бизнесмен Михаил Ходорковский нарыг болгож магадгүй гэдгээ олонд дэлгэжээ.  Кудрин, Ходорковский хоёрт тушаал амлаж байгаад нь Ремизов гайхаж байгаагаа ч нуугаагүй байна.

Прохоров бусад намуудын туршлагатай боловсон хүчнийг урихаар амлаж байгаа. Шинжээч Орловын дүгнэлтээр Прохоровт Жириновскийтай адил асуудал бий бололтой. Учир нь Прохоровт мөн л өөрийн гэсэн  баг байхгүй. Тэрээр өөрийн штаб болон сонгогчдын талбарт  дарангуйлагч хэлбэрээр ажиллаж байна. Прохоровт хамтран зүтгэгчид байгаа ч тэд нь сайд болж чадах хэмжээний хүмүүс биш” гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа ажээ. Прохоровт шинэ хүмүүс гаргах нь өөрийнх нь нэр хүндэд халтай учраас ашиггүй гэж Беляков дүгнэв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж