
Хөдөөгийн эмэгтэйчүүдийг НҮБ-ын хуралдаанд оролцуулах ажлыг “Мянганы дэвшил” бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн холбоо, түүний тэргүүн Ц.Эрдэнэчулуун зохион байгуулжээ. Уг холбоо нь Бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбооны Монгол дахь салбар юм байна. Тус холбоо дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хараат байдлаас гаргахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулдаг тулгуур байгууллагуудын нэг төдийгүй НҮБ-д зөвлөгөө өгөх эрхтэй цөөн газрын нэг аж.
Д.ОЮУН