Кейси Стоунер хоёр дахь өдрийн шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Кейси Стоунер хоёр дахь өдрийн шилдэг нь

Малайзын  Сепанг авто тойргуулгад Мото ЖП ангиллын сорил уралдаан хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Эхний өдөр сорилд оролцоогүй “Хонда”-гийн Кейси Стоунер хамгийн хурдан цагийг үзүүлжээ. Сорил уралдааны эхний өдөр Хорхе Лоренцо хамгийн богино цагийг үзүүлсэн. Харин хоёр дахь өдөр өнгөрсөн жилийн дэлхийн аварга Кейси Стоунер өөрийн мотоциклиор зам дээр гарсан. Тэрбээр нэг тойргийг хамгийн богино хугацаанд буюу хоёр минут 0,895 секундэд гүйцэтгэснээр сорил уралдааны шилдэг нь болжээ. Түүний араас “Ямаха”-гийн Бэн Спайс, Хорхе Лоренцо нар бичигдсэн байна. Багийн анд Дэни Пэдроса дөрөвт, Кал Кратчлоу тавд хурдалжээ. Стоунер сорил уралдааны эхний өдрийг гэмтлийн улмаас өнжсөн гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ. Малайзад үргэлжилж байгаа сорил өнөөдөр өндөрлөнө. Харин дөрөвдүгээр сарын 10-нд Катарын Лозайд ОУ-ын тойрог зам дээр шинэ оны анхны уралдаан явагдах болох юм. Энэ жилийн тэмцээнд моторын хүч илүү болсон учраас үзэгчид илүү хурдны гайхамшгийг мэдэрнэ гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж