Итгэмжлэх жуух бичиг өргөн барина

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Итгэмжлэх жуух бичиг өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Узбекстан, Итали, Малайз улс болон Европын холбооноос Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг өнөөдөр албан ёсоор хүлээн авч байна.

Уг ёслолын үйл ажиллагаа 11 цагаас эхлэн Төрийн ордны өмнө байх Чингис хааны хөшөө цогцолборын өмнө болж байна.

Үүний дараагаар үргэлжлээд дээрх улсын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Итгэмжлэх жуух бичиг”-ээ өргөн барих юм.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж