300 зорчигчтой гатлага онгоц алга болов

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

300 зорчигчтой гатлага онгоц алга болов

Шинэ Гвинейн хойд эргээс 300 орчим зорчигчтой гатлага онгоц сураггүй алга болсон талаар тус улсын хэвлэлээр мэдээлсэн байна. “Rabaul Queen” хэмээх уг гатлага онгоц  Кимбе, Лэй эргийн хооронд тээвэр хийдэг аж. Гатлага онгоцын оператор “Star Ships” өнөөдөр өглөө онгоцны багийнхнаас холбоо тасарчээ. Австралийн нэгэн хэвлэлд гатлага онгоцны багийнхан ослын дуудлага өгсний дараа холбоо тасарсан тухай бичжээ. Австралийн тэнгисийн аврах багийнхан гатлага онгоцыг олохоор эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Гатлага онгоцны оператор компани “Star Ships” компанийн төлөөлөгч цаг агаарын таагүй байдлаас болж онгоц живсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ. Аврах багийнхан амьд үлдсэн хүмүүс байгаа гэдэгт найдаж байгаа боловч ямар ч сураг гаргаж чадаагүй байна. “Star Ships” нь Шинэ Гвинейн хөлөг онгоцны хамгийн том оператор компани гэнэ.
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж