“Facebook”-ийн хувьцааг аваарай

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“Facebook”-ийн хувьцааг аваарай

900-гаад сая хэрэглэгчтэй хамгийн “завгүй”, хамгийн “хөл хөдөлгөөнтэй” сайт олон нийтийнх болно. Хүсвэл та ч бас нэгэн эзэн нь болж болох л юм. 17.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Америкийн тэргүүн баячуудын жагсаалтад зүй ёсоор ордог ноён Зукерберг “Facebook”-ийн 534 сая хувьцааг хөрөнгийн зах зээлд борлуулсныхаа дараа дэлхийн баячуудын эгнээнд гарцаагүй орох байх.

Хувьцааг яг хэзээ, ямар үнээр борлуулахыг одоогоор зарлаагүй байна. Ямар ч байсан ирэх тавдугаар сард Зукербергийн 28 насны төрсөн өдрийн үзэр Нью-Йорк эсвэл Насдакийн бирж дээр FB хэмээсэн код бүхий хувьцаа борлогдож эхлэх төлөвтэй.

“Facebook”-ийн IPO мөн тус компанид ажилладаг олон хүнийг чинээлэг амьдралд оруулах магадлалтай. Учир нь тэдэнд хувьцаа худалдаж авах давуу эрх, хямд үнийн санал оногдож байгаа. Өнгөрсөн оны байдлаар энэ компанид 3200 хүн ажилладаг судалгаа байсан билээ. “Морган Стэнли”, “Жи Пи Морган”, “Голдман сакс” компаниуд “Facebook”-ийн IPO гаргах төсөл дээр ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж