Азтай зорчигчийг маргааш тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Азтай зорчигчийг маргааш тодруулна

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харъяа “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор азтан тохируулах арга хэмжээ зохион явуулж байгаа аж.  Арга хэмжээг өнгөрсөн оны сүүлээс улирал тутамд “Хот хооронд зорчиж буй зорчигчдын дунд зорчих эрхийн тасалбарын серийн дугаараар АЗТАЙ ЗОРЧИГЧ” шалгаруулж эхэлсэн байна. Зорчигчид тасалбарынхаа серийн дугаараа “150750” тусгай дугаарт илгээснээр азтан болох боломжтой аж. Анхны азтан шалгаруулах  тохирол  маргааш 11.00  цагт автотээврийн газрын  хоёрдугаар байрны хурлын зааланд болох гэнэ. 

Азтануудыг үүрэн холбооны дөрвөн оператороос ирсэн мессежийг нэгдсэн программаар уншуулж 10 азтан зорчигч тус бүрт 100.000 төгрөг, 18 аймгийн 53 чиглэлийн 53 зорчигч  тухайн улиралдаа нэг талдаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичгийн эзэн болох юм  байна.  Энэ арга хэмжээг улирал тутамд зохион явуулах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж