Онцгой байдлын сайдаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас хувьдаа их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр буруутгагдаж байсан С.Отгонбаярт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 15-нд Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг өмнө нь дээрх хэргээр буруутгаж, шүүхээс дөрвөн жилийн ял оноож, хэргийг бүхэлд нь Өршөөлийн хуульд хамруулж байсан.
900 гаруй сая төгрөгийн хохирол улсад учруулсан гэх энэ хэргийг ийн хэрэгсэхгүй болгож байгаа нь С.Отгонбаярыг уг гэмт хэрэгт холбогдолгүй, хэрэг хийсэн нь нотлогдоогүй хэмээн хуулийн байгууллага ийн үзэж байгаа гэсэн үг юм. Дашрамд дурьдахад С.Отгонбаярын өмгөөлөгчөөр Бүх цэргийн жанжин Солийн Данзангийн зээнцэр Р.Батрагчаа ажилласан байна.
Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин