“Тусгай салаа 2” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа 2” нээлтээ хийнэ

Үзэгчдийг байлдан дагуулсан МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны үргэлжлэл “Тусгай салаа-2” уран сайхны кино өнөөдөр “Өргөө” кино театрт 18.00 цагт нээлтээ хийн үзэгчидтэйгээ эргэн учрах гэж байна. Цэнхэр дэлгэцээр үзэгчдийг байлдан дагуулсан эл бүтээл ийнхүү үргэлжилж байна. Кино гол дүрүүдийн таван жилийн дараах амьдралыг өгүүлснээр үргэлжлэх юм. “Тусгай салаа” олон ангит кино нь өмнө нь бидний дунд хурцаар яригдаад халширах болсон цэргийн амьдралын тухай энгийн хирнээ үнэн бодитоор дэлгэн харуулж, залуусын эх оронч үзлийг өргөж,  үзэгчдээс өндөр үнэлэлт аван “Гоо марал”-ын эзэн болсон юм.  Энэ удаад ч тус кинонд цэрэг эрс, тэдний амьдрал, тусгайгийн албаны хүнд хүчрийг илүүтэй дэлгэн харуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж