Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф Кубад айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф Кубад айлчлав

Бразилийн ерөнхийлөгч  Дилма Руссефф энэ даваа гаригаас эхлэн Кубад айлчлав. Тэрээр Кубын удирдлагатай хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн гол сэдэв нь хоёр орны эдийн засгийн харилцаа болов. Техник, технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн  зэрэг салбаруудад Бразили хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна. Хамгийн сүүлийн статистикийн мэдээгээр хоёр орны худалдааны эргэлт 2010 онд 501 сая ам.доллар болсон байжээ. Гавана хотоос тавиад км-ийн зайтай Мариэль хотын боомтын дэд бүтэцэд Бразили 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж