Сонирхуулахад найруулагч Б.Чингүүн Монголд дэлхийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тэрбээр найзуудтайгаа нийлж, “Улаанбаатар, би чамд хайртай” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төсөл нь анх Францын продюсер Эмануэль Бэнбих 2006 онд “Парис, би чамд хайртай” киног хийснээр эхэлсэн юм. “Парис, би чамд хайртай” киног Францын алдартай арван найруулагч, өөр өөрсдийн арга барилаар хийсэн богино хэмжээний киног нийлүүлж хийсэн бөгөөд энэ амжилтад хүрч олон улсын кино төсөл болон өргөжжээ. Энэ төслийн хүрээнд “Нью-Йорк, би чамд хайртай”, “Москва, би чамд хайртай”, “Рио, би чамд хайртай” киног хийсэн байна. Харин одоо найруулагч Б.Чингүүн “Улаанбаатар, би чамд хайртай” төслийг Монголд хийхээр ажилдаа оржээ.
М.Дөл