34 ХК-ийн үнэт цаас арилжив

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

34 ХК-ийн үнэт цаас арилжив

Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 02-р сарын 01-ний өдрийн үнэт цаасны 4148 дахь удаагийн арилжаагаар нийт 34 ХК-ийн 112.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 699.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 698.4 мянган ширхэг хувьцааг 111.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 10 ХК-ийн 767 ширхэг хувьцааг 566.4 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 194 хэлцэл хийгдсэн байна. Нийт 34 үнэт цаас арилжсанаас есөн үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19946.48 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 30.02 нэгжээр буюу 0.15%-иар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 993.2 тэрбум төгрөг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж