
Жолооны курсын төлбөр ангилалаасаа шалтгаалаад цөөнгүй төгрөгөөр нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл, 30-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, жижиг оврын автомашины буюу “Б” ангилалын сургалт 250 мянгаас 280 мянга болж өссөн бол том оврынх нь 320-360 мянган төгрөг болж нэмэгджээ. Харин ангилал ахиулах бол жижиг оврын автомашин жолоодох сургалт 120 мянга, том оврынх нь 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Зил-130 машин жолоодох сургалт 420-450 мянган төгрөгийн төлбөртэй болсон аж.
Ж.ГЭГЭЭ