Атомын цахилгаан станц байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Атомын цахилгаан станц байгуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Белорусийн засгийн газар мягмар гаригт эрчим хүчний салбарт Орос улстай хамтран ажиллах хэд хэдэн хэлэлцээрт Минск хотноо гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурсан хэлэлцээрүүдийн дотор Белорусийн нутаг дэвсгэрт оросын талтай хамтран атомын эрчим хүчний анхны хоёр станц барих тохиролцоо тусгагдсан тухай РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

    Атомын эрчим хүчний станц байгуулах хэлэлцээрт ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин, Белорусийн ерөнхий сайд Михаиль Мясников нар гарын үсэг зуржээ. Уг станцуудыг оросын Атомстройэкспорт компани хариуцан барихаар болсон байна.

    Уг хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа ОХУ-ын ерөнхий сайд “Атомын станцууд тогтвортой, аюул осолгүй ажиллах баталгааг бий болгосон орчин үеийн технологийн хамгийн дэвшилтэд иж бүрэн тогтолцоо манайд байгаа юм” гэж мэдэгджээ.

    Белорусийн атомын анхны станц 2017 онд ашиглалтад орох бөгөөд нэг жилийн дараа хоёр дахь станц ажиллаж, жилд хоёр станц 2400 мегаваттын эрчим хүч үйлдэрлэх юм байна.

    Эх сурвалж: EUROPA PRESS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж